Дотуур байрныханд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж тааруу байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-09 15:08:36

Баян-Өлгий аймгийн Толбо суманд «Дотуур байр, хүүхдийн хөгжил, оролцооны орчин » сэдэвт чуулга уулзалт зохиогдож байна.

Норвег Улсын төслөөр өчигдрөөс зохион байгуулагдаж эхэлсэн уулзалтанд уг төслийг зохицуулагчид, БСШУЯ-ны төлөөлөгчид, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ховд, Баян-Өлгий аймгийн нийт сумдын боловсролын байгууллагын ажилтнууд нийт 150 орчим хүн оролцон, дотуур байрыг тохижуулах, хүүхдийг чөлөөтэй хөгжүүлэх асуудлаар илтгэл тавьж, санал солилцон, биет үзүүлэн таниулах ашиглан сургалт хийж байна.

Дотуур байрны хүүхдүүд тухайн жилийнхээ олон хоногт нь эцэг эхээсээ хол амьдарч байгааг тэдэнд анхаарал хандуулах шаардлага буйг харуулж байна. Тус чуулганд хүүхдийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаа түлхүү зохион байгуулах тэднийг манлайлалд сургахын зэрэгцээ орон нутгийн удирдлагад хандаж асуудлаа хэлэлцэх, санал бодлоо тусгуулах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ.

Мөн тэдэнд чөлөөт цагаа өнгөрүүлэхэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, номын сан, чийрэгжүүлэлтийн өрөө, компьютерийн хүрэлцээ тааруухан байдаг гэдгийг шийдвэр гаргагчдад уламжиллаа.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ