Курд босогчдын байрлалд Турк агаараас цохилт өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА. /ВВС/. Туркийн нийслэл Анкара хотод болсон энх тайвны төлөөх олон нийтийн жагсаалын үеэр болсон халдлагын маргааш тус улсын Агаарын цэргийн хүчин курд босогчдын байрлалд цохилт өгчээ.
Иракийн хойд нутгийн хилийн ойролцоох болон зүүн өмнөд нутаг дахь Курдын Хөдөлмөрийн намын босогчдын байрлалд Туркийн нисэх онгоцууд агаараас цохилт өгсөн байна.
Бямба гарагт Анкара хотод бөмбөг дэлбэлэх хоёр халдлага болсны улмаас 95 хүн амиа алдсан нь энэ жил тус улсад болсон хамгийн том халдлага болжээ.
Уг халдлагыг “Лалын улс” бүлэглэлийн босогчид үйлдсэн гэж Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн үзэж байна.
Бямба гарагт Курдын Хөдөлмөрийн намын санал болгосон гал зогсоох шинэ дэглэмээс Туркийн Засгийн газар татгалзаж, үүний дараахан агаараас цохилт өгчээ.
Бямба гарагийн халдлагаас өмнө 11 дүгээр сарын 1-нд бүх нийтийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор Туркт байдал түгшүүртэй байгаа билээ.
Бямба гарагийн жагсаалд оролцсон Курдын Ардын ардчилсан намын талыг баримтлагчид өнгөрсөн зургадугаар сарын сонгуульд ихээхэн амжилт гаргасантай холбоотойгоор Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам олонхын байр сууриа алдсан билээ.
Д.Нямтулга