Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2025-08-07 16:48:30

РОМ, 2025 оны наймдугаар сарын 7 /BBC/. Эртний Ромын Помпей хот галт уулын дэлбэрэлтийн улмаас сүйрсний дараа хүмүүс тус хотын балгасанд амьдрахаар эргэн ирж байсныг шинэ баримт харуулжээ.


Археологичдын үзэж буйгаар, өөр газарт шинээр амьдралаа эхлүүлж чадаагүй зарим хүн буцаж ирсэн бөгөөд суурьших газар хайж байсан өөр бусад хүмүүс ч мөн тэнд амьдарч байсан байх магадалтай байна.


МЭ-ий 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтэд өртөн сүйрэхээс өмнө Помпей хотод 20 мянга гаруй хүн амьдардаг байжээ. Галт уулын лаав, үнс нурманд дарагдсан хотыг 16 дугаар зуунд илрүүлсэн юм.


Амьд үлдсэн хүмүүс хотын балгас руу буцаж ирсэн гэсэн таамаглал өмнө нь гарч байсан боловч шинэ судалгаагаар батлагдаж буй нь энэ юм гэж археологичид лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.


Шинэ малтлагын ачаар тухайн үеийн нөхцөл байдлын дүр зураг одоо илүү тодорч байна, 79 оноос хойших Помпей нь хот гэхээсээ илүүтэй амьдрахад аюултай, хуаран маягийн балгас болж хувирсан бололтой” гэж археологич Габриэль ярьжээ.


Археологичдын хэлснээр, албан бус суурин 5 дугаар зуун хүртэл оршиж байжээ. Ингэхдээ хүмүүс байшингуудын дээд давхарт буюу үнс нурман дээгүүр амьдардаг байсан бөгөөд доод давхрыг зоорь болгон ашигладаг байсан гэж үзэж байна.


Өдгөө энэхүү эртний хот нь жуулчдын сонирхлыг татдаг, дэлхийд алдартай дурсгалт газруудын нэг болсон бөгөөд эртний ромчуудын амьдралыг үзэх цонх” болон хувирчээ

Холбоотой мэдээ