Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-12 09:46:25

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл албан ёсоор эхэллээ.


2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг улсын хэмжээнд өнөөдрөөс эхэлж, E-Mongolia системээр дамжуулан энэ сарын 26-ны өдрийг дуустал зохион байгуулна.


Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах юм. Үүнд, өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх, шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 22-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх, /хуурамчаар хаягийн бүртгэл, түрээсийн гэрээ хийхийг хориглоно/.


2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн зургаан настай хүүхэд нэгдүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдах ажээ.

 

 

Холбоотой мэдээ