Т.Свифт шинэ цомог гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 12 /AP/. “The Life of a Showgirl” гэдэг нэртэй шинэ цомгоо гаргах гэж байгаа тухайгаа Америкийн поп од Тейлор Свифт өнөөдөр мэдэгдлээ. Цомгийнхоо пянз, хуурцаг, CD-г ирэх 10 дугаар сарын 13-наас өмнө Америк дахь шүтэн бишрэгчдийнхээ гарт хүргэнэ гэдгээ тэрбээр хэлсэн байна.
Т.Свифт өнгөрсөн онд “The Tortured Poets Department” цомгоороо сонсогчдодоо бэлэг барьсан юм. Хоёр жилийн хугацаанд таван тивийг дамнан 2.2 тэрбум ам.долларын орлого олсноор бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой аялан тоглолт болсон “Eras”-ын үеэр уг цомог гарсан юм.
Т.Свифт “Грэмми” хөгжмийн наадмаас 14 шагнал хүртсэний
дөрөв нь “Оны шилдэг цомог”
шагнал юм. Түүний “The Tortured Poets Department” цомог нь АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 2.61 сая ширхэг борлогдсоноор дээд амжилт тогтоож
байв.