Гаран дээр нь ургуулсан чихийг өвчтөнд шилжүүлэн суулгана

Дэлхийд | Шинжлэх ухаан
sarnai@montsame.mn
2016-11-10 15:09:18

БЭЭЖИН. /Chinadaily/. Автомашины осолд орсны улмаас өрөөсөн чихгүй болсон нэгэн эрэгтэйг эмч нар эмчилж байгаа бөгөөд түүний гаран дээр нь шинэ чих ургуулж байгаа аж.

30 нас нэлээд гарсан Жи гэдэг нэгэн өвчтөн жилийн өмнө осолд орсны улмаас өрөөсөн чихгүй болжээ. Тэр цагаас хойш түүнийг Шанхай хотын  “Xi'an Jiaotong”  их сургуулийн харъяа 1 дүгээр эмнэлгийн нөхөн сэргээх мэс заслын эмч Гуо Шузонг эмчилж эхэлсэн ажээ.

Энэ чиглэлээр 33 жилийн туршлагатай Гуо эмч өөрийн хамтрагч болох Шү Маокүотой ярилцаж байгаад өвчтөний хавирганы мөгөөрсийг ашиглан чихийг нь нөхөн сэргээж суулгах 3 үе шаттай төлөвлөгөө боловсруулсан байна.

Эхний шатанд эмч нар өвчтөний баруун гарын шууны арьсан дор арьс сунгагчийг байрлуулж арьсыг тэлэхийн тулд байнга усаар тарьжээ. Хоёр дахь шатанд эмч нар өвчтөнөөс хавирганы мөгөөрс аваад гарын шууны сунасан арьсан дор байрлуулав. Үүнийг өнгөрсөн мягмар гарагт амжилттай гүйцэтгэсэн байна.

Гурав дахь шатны мэс заслыг 3-4 сарын дараа хийх бөгөөд энэ явцад өвчтөний гаран дээр ургасан шинэ чихийг түүний толгойд шилжүүлэн суулгана гэж Шү ярилаа. Түүний тайлбарласнаар, эмч нар чихийг бүрэн ургаж гүйцэхийг хүлээж байгаа ажээ.

Баруун гаран дээр нь ургаж буй чихийг хараад өвчтөн Жи инээмсэглэн хэлэхдээ “Энэ чих миний өмнөх чихтэй адилхан харагдаж байна” гэлээ

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ