Хавдар судлалын тулгамдсан асуудлаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2016-11-11 17:26:42

Манай улсад хавдар судлалын алба үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хавдар судлалын тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хурал боллоо.

Хуралд оролцогчид хавдраас сэргийлэх, хянах бодлого, хөтөлбөрийг төлөвлөх, хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд шинэ арга, технологи нэвтрүүлэхэд эмч, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүсийн эрдэм шинжилгээний ажилд суурилсан санаа бодол, дүгнэлт зөвлөмж чухал гэдгийг  онцлов.

Хуралд гадаад дотоодын эмч, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд 20 гаруй эрдэм шинжилгээний ажлын үр дүн, зөвлөмжийг танилцуулж, хавдар судлалын салбарт тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо хуваалцсан юм.

Манай орны хувьд хавдрын судалгаа, шинжилгээний ажил 1960-аад оноос эхэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж 30 гаруй эрдэмтэн эрдмийн зэрэг цол хамгаалжээ. Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлснээр хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрт үед нь оношилж, эмчилснээр олон хүний амь нас, эрүүл мэндийг аварч байна гэдгийг эмч нар хэллээ.

Тус хуралд хот хөдөөгийн 200 гаруй эмч, судлаачид оюутнууд оролцлоо гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Холбоотой мэдээ