Сүхбаатар сумын ИТХ-ын дарга малчин өрхийнхөө амьдрал ахуйтай танилцлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Ц.Ариунтуяа сумынхаа малчдын өвөлжилтийн бэлтгэл байдалтай танилцлаа.
Сүхбаатар сумын ИТХ-ын шинэхэн дарга Ц.Ариунтуяа ажлынхаа эхний өдрийн гарааг сумынхаа цэцэрлэгүүдээр орж үйл ажиллагаатай нь танилцсанаар эхэлсэн юм. Тэгвэл тэрээр энэ удаа Сүхбаатар сумын малчин өрхөөр явж амьдрал ахуйтай нь танилцсан байна. Тус сумын хэмжээнд нийт 87 малчин өрх, 313 мал бүхий өрх амьдарч байгаа. Эдгээр малчин мал бүхий өрхийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангалттай сайн базаасан гэнэ. Гэвч энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас хямд үнэтэй тэжээл, хивэг бэлтгэх асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг сумын хурлын даргад тавьжээ. Сумын ИТХ-ын даргыг Сүхбаатар сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн Н.Хишиг дагалдан явж, малчид, мал бүхий иргэдэд хонь, ямааны цэцэг өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвчний анхны үеийн шинж тэмдэг, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний талаарх зөвлөгөө өгч, гарын авлага тараан ажилласан байна.
Ч.Отгонцэцэг