Увс аймгийн баг тамирчид 3 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монголын бүх ард
түмний XVI наадмыг энэ жил Улаанбаатар хот болон Баянхонгор аймагт 9 дүгээр
сарын 15-21-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа.
Тус наадамд Увс аймгаас спортын үндсэн 11 төрөлд 62 тамирчин, 10 дасгалжуулагч оролцож байна. Мөн паралимпын төрөлд 32 тамирчин
2 дасгалжуулагч оролцож байна.
Одоогоор Увс аймгийн баг тамирчид 3 алт, 5 мөнгө, 5
хүрэл медаль хүртээд байна.