Ардчилсан залуучуудын холбоог С.Дэмчиг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-15 09:51:23

Өнгөрөгч бямба гарагт хуралдсан Ардчилсан залуучуудын холбооны чуулганаар тус холбооны удирдлагын шинэ багийг сонгов.

Тодруулбал, нийт 180 гаруй төлөөлөгч оролцсон уг чуулганаар АН-ын залуучуудын байгууллагын ерөнхийлөгчөөр С.Дэмчигийг сонгожээ. Чуулганы үеэр залуучууд УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцээд АН-д төдийгүй улс төрийн тогтолцоонд зөв жишиг тогтооход тэд манлайлан оролцох ёстой гэдэг дээр санал нэгдэв.

АЗХ бол Ардчилсан намын дэргэдэх залуучуудын байгууллага. 36 болон түүнээс доош насны залуус энэ байгууллагад хамрагддаг. Статистикаас харахад, улсын хэмжээнд 18-36 хүртэлх насны залуус нийт сонгогчийн 54 орчим хувийг эзэлж байна. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуулиар энэ насны төлөөлөл болсон гурван хүн  парламентад сонгогдсон нь маш хангалтгүй үзүүлэлт юм. Зөвхөн сонгууль гэлтгүй нийгмийн олон талт үйл ажиллагаанд залуучуудын оролцоо сул байгаагаас төрийн бодлого залуучуудын хүсэл эрмэлзлээс хол байгааг залуус онцолжээ.

Б.Туул
 

Холбоотой мэдээ