АНУ-д сурч буй энэтхэг оюутнуудын тоо эрс нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dorjkhand@montsame.mn
2016-11-15 16:01:30

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д сурч буй энэтхэг оюутнуудын тоо 25 хувиар нэмэгдэн түүхэн  дээд хэмжээнд хүрснийг 2015-2016 оны статистик үзүүлэлт харуулж байна.

Энэтхэг оюутнууд нь Америкийн эдийн засагт 5.5 тэрбум гаруй долларын хувь нэмэр оруулдаг аж.

Визийн журмыг чангалсантай холбоотойгоор Их Британид энэтхэгчүүд сурах нь багассанаар АНУ-д сурах энэтхэг оюутнуудын тоо эрс нэмэгдэх болжээ.

2014-2015 онд АНУ-д 132888 энэтхэг оюутан сурч байсан бол одоо энэ тоо 165918 болж нэмэгдсэн байна.

Америкт сурч буй гадаадын нэг сая гаруй оюутны талаас илүү хувь нь Хятад, Энэтхэг болон Саудын Аравийн оюутнууд ажээ.

Харин АНУ-д сурч буй оюутнуудынхаа тоогоор Хятад улс тэргүүлсэн хэвээр байна. Тодруулбал, Энэтхэгийн оюутнуудын тоог хоёр дахин нугалсантай тэнцэхүйц тооны хятад оюутнууд Америкт сурч байна.

 

Г.Доржханд

Холбоотой мэдээ