Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нутгийн баруун хойд хэсгээр өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6--11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1--6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7-+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1-+6 градус, бусад нутгаар -3-+2 градус дулаан байна.
Нийт нутгаар 22- 25-ныг хүртэл цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.