СЭЛЭНГЭ: Хиагт хотын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-22 13:46:12

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс болон Сэлэнгэ аймаг хоорондын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 2025-2026 оны хичээлийн жилд Хиагт хотын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд Сэлэнгэ аймгийн 1-4-р ангийн сурагчдыг суралцуулахаар боллоо.

 

Суралцах хүсэлтэй хүүхдүүдийг 10 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд бүртгэх бөгөөд бүртгэлд хамрагдсан хүүхдүүдээс сонгон шалгаруулалт явуулсны дараа суралцах эрхийг нь олгох юм.  

 

Сэлэнгэ аймгийн хүүхдүүд орос хэл сурах, тухайн улсын соёл, ёс заншилтай танилцах үүднээс Хиагтын сургуулиудад суралцаж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд 1-12 дугаар ангийн 22 хүүхэд Хиагтын ЕБ-ын 4-р сургуульд элсэн суралцаж байна.   

Холбоотой мэдээ