Орон нутгийн замыг тэмдэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-17 10:35:15

Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан орон нутгийн бүх замыг тэмдэгжүүлэх ажлын санал аймгийн удирдлагуудад тавьсан нь биеллээ олж эхэллээ.

Энэхүү саналыг сумдаас Галшарчууд хамгийн түрүүнд дэмжиж, ажил хэрэг болгож эхэлсэн байна. Тодруулбал, тус сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, орон нутгийн хөгжлийн сангаас хөрөнгийг нь шийдвэрлэж, сумын төвөөс гарч байгаа 6 замын уулзварт чиглэл, зай заасан тэмдэг, осол гарч болзошгүй 7 цэгт анхааруулах тэмдэг байршуулсан бөгөөд ирэх онд нэмж 7 цэгийг тэмдэгжүүлэхээр төлөвлөжээ.

Орон нутгийн салаа замуудыг тэмдэгжүүлсэнээр хүн төөрөх, осолдох шалтгаан буурах, цаг хугацаа хэмнэх зэрэг олон эерэг талтай хэмээн цагдаагийн байгууллагынхан үзэж байна.

Цаашид энэхүү санаачлагыг үргэлжлүүлэн ажил хэрэг болгоход сумдын удирдлагууд, аймгийн Онцгой байдлын газраас ч анхаарах шаардлагатай аж.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ