Дорноговьд зам хаагаагүй, цаг агаар хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-11-19 14:27:21

Энэ сарын 19-нөөс 22-ныг хүртэлх хугацаанд Монгол орны ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг УЦУОША-наас анхааруулсан. Одоогийн байдлаар Дорноговь аймагт цаг агаар хэвийн байгаа бөгөөд Сайншанд-Улаанбаатарын чиглэлийн авто замыг хаагаагүй, хөдөлгөөн хэвийн хэмжээнд байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.

Харин тус аймгийн УЦУОША-наас гаргасан мэдээллийг  үзэхэд энэ сарын 21-22-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд зарим үед 12-14метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Агаарын температур хүйтэрч шөнөдөө 17-22, өдөртөө 7-12 градус байх аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ