700 гаруй хүмүүс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгожээ

Орон нутагт | Хэнтий
erdenechimeg@montsame.mn
2015-10-12 22:59:40

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгээс “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан НЭ-ийн амбулаторид иргэдэд зориулсан өдөрлөг, сэтгэцийн хяналтад байдаг иргэдийн гэр бүлийнхэнд сургалт зохион байгуулав.

Энэ жил НЭ-ээс 16 дахь удаагаа  “Сэтгэцийн эмгэгтэй хүний нэр төрийг хамгаалах” уриан дор тэмдэглэжээ.

Аймгийн хувьд зонхилон оюуны хомсдол болон шизофрений ба шизофрений хүрээний эмгэгүүд илүү элбэг тохиолддог  бөгөөд одоогийн байдлаар 700 гаруй сэтгэцийн эмгэгтэй хүмүүс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгон сэтгэцийн эмчийн хяналтад байгаа аж.

Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн ахлах зэрэгтэй их эмч Х.Оргилцэцэг “Аймгийн хэмжээнд сэтгэцийн эмгэгтэй хүмүүс гадаад болон дотоод шалтгаантайгаар илэрдэг бөгөөд оюуны хомсдолтой, шизофрентэй хүмүүсийн хувьд ихэнх нь дотоод болон удамшлын шалтгаантай үүсдэг” гэв.

Монгол улсын нийт хүн амын 72 хувь нь сэтгэцийн хувьд эрүүл, 25 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, 3 хувь нь сэтгэцийн эмгэгтэй байдаг аж.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ