Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг бууруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-21 18:06:02

Олон улсын үнэлгээний “Moody's” агентлагаас Монгол Улсын B3 зээлжих зэрэглэлийг бууруулж, CAA1, тогтвортой хэмээн үнэлсэн байна.

Тус агентлагаас  эдийн засгийн хүндрэл, валютын нөөц, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт зэрэг шалтгаан зээлжих зэрэглэлийг бууруулахад хүргэсэн хэмээн мэдэгдлээ. Дээрх зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газарт олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө шууд болон шууд бусаар хүлээсэн өр төлбөрүүдээ богино хугацаанд барагдуулах, мөн төлбөрийн тэнцлийн дарамтад орохоос сэргийлэх чадвар бага байгааг илтгэж буй аж.  2017 онд Монгол Улс 8 тэрбум ам.долларын өр барагдуулах нь дотоодын нийт бүтээгдэхүүний 7.5 хувьтай тэнцэхээр байна. Уг өрийг санхүүжүүлэхийн тулд гаднаас зээл авах боломж хомс гэж дүгнэжээ. Түүнчлэн тус агентлаг эрсдэлтэй байдал цаашид үргэлжлэх эсэх нь Засгийн газар хоёр талт болон олон талт санхүүжүүлэгч байгууллагуудын тусламжид хамрагдаж чадах эсэхээс шалтгаална хэмээн тайландаа тодотгожээ. Үүнд Сангийн яам болон Монголбанк "Энэхүү шийдвэр нь бодит байдалд  нийцэхгүй" хэмээн мэдэгдээд байгаа юм.

 Б.Заяа

Холбоотой мэдээ