Байгаа боломжиндоо тулгуурласан төсөв батлахыг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-24 15:50:13

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил 17 сумын Засаг дарга нартай өнөөдөр уулзаж, цаг үеийн ажил байдал, ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

Өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд Сэлэнгэ аймгийн 17 сумын 11 суманд МАН, 6 суманд АН ялалт байгуулан орон нутгаа удирдах болсон. Эдгээр сумдаас Түшиг, Шаамар сумдын удирдлага улиран сонгогдож, үлдсэн 15 суманд Засаг дарга шинээр томилогдохоор болж байгаа. Удахгүй 2017 оны төсөв батлагдана. Иймээс шинэ засаг дарга нар ирэх онд өөрийн сумын төсвөө хэмнэсэн горимд төлөвлөн ажиллах цаг үеийн шаардлага зайлшгүй гарч байгааг аймгийн дарга уулзалтын үеэрээ онцлон хэллээ. Мөн тэрээр сумдын дарга нарт байгаа боломждоо тулгуурласан төсөв батлахыг, мөн өвөлжилтийн одоогийн байдалд дүгнэлт хийж цаашдын үр дагаварыг урьдчилан тооцож үр дүнтэй ажиллахыг тус бүр үүрэг болголоо.

Энэхүү уулзалтын үеэр өнөөгийн Монгол Улсын болоод Сэлэнгэ аймгийн эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал, 2017 оны төсвийн тодотголыг хийхдээ юуг анхаарч хэрхэн ажиллах талаар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээлэл хийж, арга зүйн зөвлөгөө өглөө.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ