TEDxChinggisCity арга хэмжээ зохион байгуулагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-30 18:01:07

Ирэх сарын 10-нд Хэнтий аймгийн Чингис хотноо TEDxChinggisCity арга хэмжээ зохион байгуулагдахаар болжээ.

TED гэдэг нь Technology, Entertainment, Design гэсэн үгсийн товчлол бөгөөд 1984 онд үүсгэн байгуулагдсан ашгийн бус Олон улсын байгууллага юм. Өдгөө дэлхийн өнцөг булан бүрт зохион байгуулагдаж, үнэ цэнэтэй шинэ санаануудыг түгээсээр байна.

TEDxChinggisCity хэмээх нэрний x= гэдэг нь бие даан зохион байгуулж буйг илтгэсэн үгийн товчлол аж. Тус арга хэмжээг Өндөрхаан клубээс албан ёсны эрхтэйгээр нийгэмдээ эерэг өөрчлөлт хийхийг зорьж буй Хан Хэнтийн 100 манлайлагч залууст зориулан "Өөрчлөлтийг өөрөөсөө" уриан дор ийнхүү санаачлан зохион байгуулж байгаа юм байна. 

Тус арга хэмжээнд технологи, урлаг, шинжлэх ухаан, бизнес зэрэг олон салбарын шинийг санаачлагч эрхмүүд урилгаар оролцохоор болжээ. Залуус оролцсоноор Шинэ санаа, санаачлагыг эрхэмлэгчдээр хүрээллээ тэлэх,  Бодит хүмүүсийн бодит туршлагыг хуваалцах Шинэ сэдэл, шинэ өнцөг, шинэ хандлагыг түгээх зэрэг олон давуу талтай юм. 

Та бүхэн арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9669-1679, 9526-8835 утсаар болон www.facebook.com/TEDxChinggisCity цахим хаягаар авах боломжтой. 

Д.Одонтунгалаг
 

Холбоотой мэдээ