Замын хөдөлгөөний цагаан толгойн мэдлэгээрээ тавдугаар цэцэрлэгийнхэн илүүрхэв

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2016-12-01 02:08:01

Завхан аймагт “Замын хөдөлгөөний цагаан толгой” уралдаан болж дүнгээ гаргажээ.  

Завханы Цагдаагийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Дэлхийн Зөн ОУБ-ын Завханхангай ОНХХ хамтран Улиастай сумын цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөны цагаан толгой” уралдааныг зохион байгуулжээ.  Тэмцээнд Улиастай сумын 9 цэцэрлэгийн 60-аад хүүхэд оролцож  мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн ахлагч нарын тэмцээн, буухиа тэмцээн, дөрвөн замын уулзвар нэвтрэх, урлагийн тоглолт гэсэн төрлөөр өрсөлджээ. Бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зөв дадал хэвшүүлэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой тус уралдаан нь тав дахь жилдээ амжилттай болжээ. Энэ жил цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдийн аав ээж, багш нартайгаа хамтран оролцсон нь онцлог болов. Цэцэрлэгүүдээс бусдаас илт давуугаар Улиастай сумын 5-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн суралцагчид ноогдсон гэрийн даалгавараа амжилттай биелүүлж тэргүүлжээ. Тэд  цэцэрлэгийн хүүхдүүдийнхээ эцэг эхийн төлөөлөгч, чиглүүлэгч багш нарыг бүлэг бүрээс баг гаргуулан бэлтгэж хамтран хүүхдийг замын хөдөлгөөний ауюлгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр бусад цэцэрлэгийн хүүхдүүд эцэг эхчүүдэд сургалт хийжээ. Мөн зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, санамж, үзүүлэн таниулах материалыг хийж замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүнтэй хамтран хөдөлгөөнд оролцогч жолооч нарт тарааснаас гадна бага насны хүүхдүүдийн сургуульдаа ирж очдог цагийг тааруулан тэднийг зам хөндлөн аюулгүй гаргаж өгөх арга хэмжээг гурван өдөр зохион байгуулжээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ