Эзэнгүй нохой, муурыг устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-12-01 18:30:57

   Увс аймгийн төв Улаангом суманд өнөөдрөөс эхлэн эзэнгүй нохой, муурыг устгаж байна.

Энэ ажил ирэх 2-р сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна. Гудамжинд эзэнгүй явж байгаа нохой, муурыг устгахгүй бол сургууль, цэцэрлэгтээ явж байгаа хүүхдүүдийг айлгах, хазаж гэмтээх явдал мэр сэр гарсаар байгаа аж. Улаангомын хэмжээнд жилд дунджаар 950-1000 нохой устгадаг байна.

Өнгөрсөн жил нохой, муураа уяагүйгээс болж устгалд оруулсан зарим иргэд Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газарт ирж хэл ам хийжээ. Иймээс энэ жил ийм явдал гаргахгүйн тулд тус байгууллагын зүгээс нохой, мууртай иргэдэд хандаж анхааруулга гаргасан байна.

Б.Батхүү  

 

Холбоотой мэдээ