Оюутнуудыг даатгалт хамруулах ажил зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-01 21:15:11

12-р сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяныг зохион байгууллаа.

ХДВХ, ДОХ-ын эсрэг Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй уг аянд Сүхбаатар сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн оюутан залуучууд оролцлоо. Тус үйл ажиллагааны хүрээнд МСҮТ-ийн оюутан залуусд ХДХВ, ДОХ-ын талаарх мэдээллийг өгч, сургалт явуулсан байна. Мөн энэ үеэр эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй оюутнуудыг газар дээр нь даатгалд хамруулах ажлыг зохион байгуулжээ.

Түүнчлэн аяны хүрээнд аймгийн Улаан Загалмайн Хорооноос оюутнуудын дунд танин мэдэхүйн болон ХДВХ, ДОХ өвчний талаар “АХА “тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнд оюутан н.ОтгонСэлэнгэ бусдыгаа хошуучлан тэргүүлсэн юм. Энэхүү аяныг аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлгийн ДОХ, Бэлгийн замаар дамжих халдварын кабинет, Улаан загалмайн хорооны Сэлэнгэ аймаг дахь салбараас хамтран зохион байгууллаа.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ