УИХ дахь нам бүлэг, ажлын хэсгийн ирэх 7 хоногийн хуралдааны тов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРИрэх долоо хоногт буюу 2016 оны 12 дугаар сарын 05-09-ний өдөр болох УИХ дахь намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар баталснаар та бүхэнд хүргэж байна.
НЭГ. Намын бүлгийн хуралдаан:
12 дугаар сарын 05-ны Даваа гарагт:
УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР. Ажлын хэсгийн хуралдаан:
12 дугаар сарын 05-ны Даваа гарагт:
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд;
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
12 дугаар сарын 07-ны Лхагва гарагт:
“Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.30 цагаас 334 тоот өрөөнд.
12 дугаар сарын 09-ний Баасан гарагт:
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонooс зохион байгуулж байгаа “Инноваци-боловсрол, хөдөө аж ахуйн салбарт” сэдэвт чуулган 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.