Сумдад гал унтраах анги байгуулах санал тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-06 20:08:47

Аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т.Мөнхбаатар Баянлиг, Бууцаган сумдад гал унтраах салбар анги байгуулж өгөх шаардалгатай байгааг аймгийн шинэ удирдлагуудад уламжилжээ.

Эдгээр сумдад гал унтраах анги байгуулагдсанаараа тухайн бүс нутагт гарсан гал түймрийн аюулыг цаг алдалгүй дарж унтраах, эрсдэлийг хохирол багатай давах зэргээр олон сайн үр нөлөөтэй байх аж. Мөн зарим алба хаагчдаас тоног төхөөрөмж, тоон системийн бүрэлдэхүүн байрлах газар, Сансрын холбооны иридуим утас шаардлагатай байгааг хэлээд  шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Аймгийн засаг дарга тухайн санал хүсэлтүүдийг хүлээн авч хэдийгээр төсөв санхүү хүндрэлтэй байгаа хэдий ч ирэх оны төсөв дээр дээрх асуудлыг шийдвэрлэх зорилгоор тодорхой хэмжээний мөнгө төсөвлөнө гэдгээ онцлоод тус байгууллагын дарга удирдлагууд, алба хаагчдад өөрсдийн идэвх санаачилга, боломж нөөцөө дайчлан сайн ажиллаж байгааг сайшаасан байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар аймгийн хэмжээнд дээгүүрт тооцогдох спорт заалыг гамшигийн үед хоргодох байр хэлбэрээр ашиглаж болох хувилбартайгаар барьж буй. Мөн тус албаныхан 16 ажилтнаа орон сууцтай болгож удахгүй түлхүүрийг гардуулах болсноор нийт ажилтнуудын 80 орчим хувь нь орон сууцаар хангагдаж байгаа аж.

                                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ