Хүрэл цомын эзэнд хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-07 12:55:02

Олон улсын боловсролын байгууллагаас Дубай хотноо зохион байгуулсан "Сарабон сампин буюу цээж тооллогын аварга шалгаруулах" олон улсын наадмаас “Хүрэл цом” хүртсэн Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ” сургуулийн 1в ангийн сурагч Отгонбаярын Мөнхжинг өнөөдөр аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.

О.Мөнхжингийн хувьд Сарабон сампингаар хичээллээд жилийнхээ ойн дээр 23 улсын 4000 гаруй тамирчдаас Гутгаар байрт шалгарч, Хүрэл цомын эзэн болсон амжилтыг үзүүлсэн байна.

Уг наадмаас Монгол улсын баг тамирчид Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом 25 хүртсэн өндөр амжилт үзүүлжээ.

Олон улсын наадамд оролцоход нь дэмжлэг туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүд болон Өмнөговь аймгийн ИТХурал, Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, удирдан зохион байгуулсан багш нартаа О.Мөнхжин талархаж буйгаа хэллээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ