Намрын цэрэг татлага эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 11:46:11

Энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага Баруун-Урт суманд  өнөөдөр эхлэв.  Мөн өнгөрсөн оны  хоёрдугаар ээлжээр татагдсан цэргийн албан хаагчид хоёр хоногийн дараа халагдах юм байна.

Монгол Улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүдийг цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг “цэргийн жинхэнэ албанд татагдагч” хэмээн үздэг байна. Иймд цэргийн жинхэнэ албанд татагдагч нь тогтоосон өдөр, цаг хугацаанд цэрэг татлагын байранд болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй. Хэрэв цэрэг татлага зохион байгуулж буй  хугацаанд үзлэгт хамрагдаагүй тохиолдолд 50,0 мянган төгрөгөөр торгох юм байна. 

Г.Сүхээ

Холбоотой мэдээ