Засаг дарга 132 зорилтыг хэрэгжүүлэн ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙГовь-Алтай аймгийн ИТХ-ын гуравдугаар хуралдаанд 40 төлөөлөгч оролцож 100 хувийн ирцтэйгээр хуралдаанаа хийлээ.
Энэ удаагийн хуралдаанаар Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2016 оны төсөвт тодотгол хийх, 2017 оны төсвийн төслийн тухай, ирэх дөрвөн жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.
Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр нь 5 бүлэгт 22 чиглэлээр 132 зорилтыг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн байна. Уг үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ, Засгийн газар, төр захиргааны төв байгууллагуудын бодлого шийдвэр, төсөл хөтөлбөртэй уялдуулан орон нутгийн төр, захиргаа төсөвт болон төсөл, хөтөлбөрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, баримт бичгүүдтэй уялдуулан холбогдох хүмүүсийг хамруулан боловсруулсан нь бүрэн хэрэгжих үндэстэй болсон гэж төлөөлөгчид үзжээ. Цаашид Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах эзэн, шаардагдах хөрөнгө, эх үүсвэрийг нарийвчлан тооцож боловсруулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн мөрдөхөөр боллоо. Хуралд бүх сумын ИТХ-ын болон Засаг дарга нар, аймгийн төвийн албан газар байгууллагууд, агентлаг, газар, хэлтсийн дарга нар иргэдийн төлөөлөл зэрэг өргөн бүрэлдэхүүн оролцлоо.
Ш.Цоодол