“Хууль сурталчлах аян” Шарын гол суманд үргэлжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-13 22:32:16

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Хууль Зүйн хэлтсээс санаачилсан “Хууль сурталчлах сарын аян” Шарын гол суманд нээлттэй шүүх хурлаар үргэлжлэв.

Уг нээлттэй шүүх хурлын үеэр аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх алба, тус аймаг дахь Эрүүгийн Хэргийн анхан шатны шүүх зэрэг хуулийн байгууллагууд  ажлаа сурталчилж гарын авлага тараалаа. Мөн аймгийн Цагдаагийн газар томоохон аж ахуй нэгж байгууллага, сумын сургуулийн багш сурагчдад гэр бүлийн хүчирхийлэл, архи согтууруулах ундааны хор уршгийн талаар лекц уншиж харилцан санал солилцож иргэд нээлттэй шүүх хуралд ихээхэн ач холбогдол өгч идэвхтэй оролцов.

Аймгийн Хууль Зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхсайхан: “Өнгөрсөн сараас эхэлсэн хууль сурталчлах аяны хүрээнд бид дээрх байгууллагууд аймгийн хэмжээнд гэр хороолол болон орон сууцанд амьдардаг иргэдийг хөршийн холбоонд хамруулж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж согтууруулах ундаа хэрэглэдэг эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй иргэдийг нийгэмшүүлж хөдөлмөр эрхлэхэд нь туслах зэрэг ажлыг зохион явуулж ирлээ” гэв.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ