Өсвөрийн волейболчид аваргуудаа тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-19 10:51:58

Хэнтий аймгийн "SENT LUIS" олимпийн зөвлөлийн нэрэмжит Өсвөрийн волейболчдын аварга шалгаруулах цомын төлөө тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Чингис хотод зохион байгуулагдлаа.

Монголын Үндэсний Олимпийн Хорооны 60 жилийн ойн хүрээнд явагдсан тус тэмцээнд Батноров, Батширээт, Бор-Өндөр, Өмнөдэлгэр, Дадал, Хэрлэн сумдын 22 багийн 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж аваргуудаа тодрууллаа..

Тэмцээний аваргын алтан медалийг Спортын мастер Ө.Баатар дасгалжуулагчтай Дарханбаатар ахлагчтай Батноров сумын хөвгүүдийн баг, Спортын мастер П.Нэргүй дасгалжуулагчтай Д.Гантунгалаг ахлагчтай охидын баг, мөнгөн медалийг Э.Доржжагдаг дасгалжуулагчтай Х.Батцоож ахлагчтай Лаборатори 1-р сургуулийн хөвгүүдийн баг, Спортын мастер Д.Жаргалсайхан дасгалжуулагчтай Ц.Анар ахлагчтай Батширээт сумын охидын баг, хүрэл медалийг Спортын мастер Б.Гэрэлмандах дасгалжуулагчтай Б.Хишигжаргал ахлагчтай Хэрлэн 4-р сургуулийн хөвгүүдийн баг, спортын дэд мастер М.Мөнхбаяр дасгалжуулагчтай Х.Энхцолмон ахлагчтай Тэмүүжин ЦС-ын охидын баг тамирчид тус тус хүртлээ.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ