Америкийн жолоочгүй аппаратыг буцаан өглөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-12-20 13:55:10

ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн долоо хоногт Хятадын талын хураан авсан Америкийн усан доогуур явагч жолоочгүй аппаратыг буцаан авлаа гэж Пентагон мэдэгдэв.

Хятадын тал уг аппаратыг Сьюбикийн эргээс баруун хойд зүгт 92 км-ийн зайд байхад нь хураан авчээ.

Харин АНУ энэ хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ "бид олон улсын хуульд заасан газарт буюу Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаа явуулж, нислэг, эргүүл хийнэ" гэж мэдэгджээ.

Хятадын тал өнгөрсөн пүрэв гарагт Америкийн жолоочгүй аппаратыг олон улсын усанд байхад нь хураан авсан нь тус хоёр улсын харилцаанд өмнө нь гарч байгаагүй ноцтой зөрчлийг үүсгэсэн юм.

БНХАУ болон АНУ-ын албаны хүмүүс эв зүйгээр хэлэлцээ хийсний эцэст жолоочгүй аппаратыг буцаан өгөх ажиллагаа саадгүй боллоо гэж Хятадын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна. 

Уг аппаратыг Америкийн тал шинжлэх ухааны судалгаа хийх зорилгоор ашиглаж байсан гэж Пентагоны мэдэгдэлд дурдсан байна. 

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ