Хур хог зайлуулахад 10 сая төгрөг шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-20 21:19:20

Буулгасан хогийг дарж булшлах аргаар устгадаг ч хүрээ тэлж, овойсон хогийн эзлэх талбай Баянхонгор сумын тулгамдсан асуудлын нэг болжээ.

Мөн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байгаа Морины уралдааны зам дагуух хур хог, хуучнаар НИК-ийн ШТС-ын хойд хэсэгт байрлах хур хогийг зайлуулах шаардлагатай байна. Тус хогийг төвлөрсөн хогийн цэгт аваачихад 10 сая төгрөг шаардлагатайг холбогдох албаныхан тооцоолжээ. Баянхонгор сумын 2017 оны Орон нутгийн Хөгжлийн сангийн мөнгөөр дээрх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Тус сумын Хог хаягдлын төвлөрсөн цэг хотын төвөөс 10 гаруй км зайд, Баян-Овоо сумын нутагт хамаарах Баруун жалга гэх газарт байрладаг. 2012 онд ашиглалтад орсон тус хогийн цэгт өдөртөө дунджаар 40 гаруй тонн хог хаягдлыг хог тээврийн машинууд зөөвөрлөн хүргэдэг байна. Үүнээс гадна иргэд, аж ахуйн нэгж, барилгын компани, ойр орчмын алтны уурхай зэрэг газрууд өөрсдөө зөөвөрлөн авчирдаг хогийг нэмбэл өдөрт хамгийн багадаа 80-100 тонн хог хаягдал энэ цэгт төвлөрдөг аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ