Бэлгийн замын халдварт өвчинд 20-24 насныхан их өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-21 14:17:33

2016 оны 12 сарын 20-ны байдлаар Өмнөговь аймгийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэгдсэн нийт бэлгийн замаар дамжих халдварт өвчний 50 хувийг тэмбүү эзэлж байна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.

Уул уурхай дагасан хүн амын өсөлт, хөдөлгөөнт хүн ам, гэрээсээ хол удаан хугацаанд ажиллаж байгаа иргэдийн амьдралын хэвшил нь уг өвчний тохиолдлыг нэмж байгаа ажээ. Мөн бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлд 20-24 насны залуус их өртдөг байна.

Иргэд ам дамжсан яриагаар өөрсдийгөө эмчлэх гэж оролдох нь элбэг байдаг ажээ. Үүнээс үүдэн тухайн өвчин эдгэрэшгүй шатандаа шилждэг учир ямар нэгэн зовиур илэрсэн тохиолдолд заавал мэргэжлийн эмчид хандахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Энэ онд тус аймагт 190 бэлгийн замаар дамжих өвчлөл гарсан бөгөөд тэмбүү 94, трихоминази 56 тохиолдол гарчээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ