Зудархуу байгаа сумдад тусламж үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн Засаг дарга, Аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогоор ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүнд байгаа Алтай, Булган, Үенч сумдад өнгөрсөн долоо хоногт ажиллаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ.
Малчид цасны нимгэн, бэлчээрийн байдлыг түшиглэн зэргэлдээх сумууд руу отор нүүдэл хийн өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өдөртөө харьцангуй дулаан, нэмж цас ороогүй байгаа учир мал өвөлжилтийн байдал тийм ч хүнд биш байна.
Харин цаашдаа цас нэмж орон хүйтний эрч чангарвал байдал улам хүндэрч мал, малчид өвөл хаврыг хохирол багатай давахад бэрх болно хэмээн малчид хэлж байна.
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн Булган, Алтай, Үенч сумдын нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллахдаа цас зудын эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа малчдад тусалжээ.
Дээрх гурван сум тус бүрт 700-800 пресс өвс, цас зудтай хүнд үед зарцуулахад нь зориулж 3 сумын баг тус бүрт нийтдээ 1,0 сая, нийтдээ 16,0 сая төгрөгийн мөнгөн тусламжийг хйиштйг зүгээс олгосон байна.
А.Бямбасүрэн