Порошенко: Украинд дэвшилтэт зэвсэг дутагдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-15 11:11:15

КИЕВ. /TASS/. Украины Зэвсэгт хүчинд дэвшилтэт зэвсэг дутагдаж байна гэж тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр Запорожье мужид айлчлах үеэрээ мэдэгджээ.

Ложистик болон менежментийн тогтолцооны хэд хэдэн дутагдал болон зарим худалдан авалтад сэтгэл дундуур байгаагаа Порошенко илэрхийлсэн байна.

“Дэвшилтэт зэвсэг зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд зэвсгийн дутмаг байдлыг зохицуулах боломж тун бага байна. Энэ онд багтаан Украины Зэвсэгт хүчний 8500 нэгжийг зэвсэг, техникээр хангана гэсэн боловч үүнийг хэрэгжүүлэхээс татгалзсан” гэж тэрбээр мэдэгдэв.

Порошенко Запорожье мужийн төв нутагт ажлын айлчлал хийх үеэрээ Украины Агаарын цэргийн хүчний албан хаагчдад  хоёр “Сухой Су-27” сөнөөгч онгоц хүлээлгэн өгсөн байна. ОХУ-д үйлдвэрлэгдсэн уг онгоцыг НАТО-гийн стандартад тааруулж шинэчилжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр Запорожье мужийн агаарын тээврийн засварын “Migrepont” үйлдвэр дэх агаарын техникт шалгалт хийж, “Су-27” сөнөөгч онгоцоор ниссэн байна.

Үүний дараахан тэрбээр “Су-27” сөнөөгч онгоцоор нисэж буй зургаа твиттер хуудсандаа байрлуулжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ