Айтсчид нэгдэн ТББ-тай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-28 02:24:52

Казах ардын харилцаа дууны урлагийн өвөрмөц төрөлийг хөгжүүлэх «Айтыскер» төрийн бус байгууллага үүсч байгуулагдав.

-Яруу найргийн мэтгэлцээ дууны төрлийн энэ урлагаар дээхэн үед тус аймагт улс хувьсгалын ойгоор уралдаан тэмцээн зохиогдсоор ирсэн түүхтэй. Улмаар 1969 оноос Монголын зохиолчдын эвлэлийн ивээлээр тэр байгууллагын үлгэрийн танхимын адил тус аймагт «Мурагер» нэртэй хамтлаг хэд хэдэн орон тоотой байгуулагдан ажиллаж байгаад 1990-ээд оноос тарсан ч ойн баяруудаар зарим иргэд, аж ахуйн нэгжийн ивээн тэтгэснээр айтысын тэмцээн зохиогдсоор ирсэн. Сүүлийн жилүүдэд манай айтысчдын дундаас тодорч гарсан К.Даулеткерей, С.Шугайф, Х.Серик, Д.Ерлан нарын зэрэг авъяастнууд Казахстан, Хятад улсуудын нэрт айтысчидтай өрсөлддөг боллоо. Хэдхэн жилийн өмнө МУГБ Б.Жирений санаачлагаар айтысчдыг дэмжих ТББ байгуулагдсан. Одоо энэ урлагийг гардан зохион байгуулж хөгжүүлэх байгууллага бий болгохоор бидний дэвшүүлсэн санаачлагыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан дэмжиж байна. Бид шинэ оны эхний сард нийт айтысчдаа цуглуулан холбоо байгуулахаар боллоо гэж энэ арга хэмжээг санаачлан зохицуулагч яруу найрагч Б.Жанат мэдээллээ.                          

                     Ш.Айзаря

Холбоотой мэдээ