Дархан-Уул аймаг “Арван тавны цагдаа”-гаа тодруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛУИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн үүсгэн байгуулсан “Төвшин сэтгэл” сангаас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын зөвхөн ахлагч бүрэлдэхүүнээс нэг алба хаагчийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулж олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж бусдыгаа манлайлж ажилласныг нь үнэлж “Арван тавны цагдаа” цом, нэг сая төгрөгөөр 2008 оноос хойш жил бүр шагнадаг уламжлалтай.
Энэ жил ес дэх удаагийн “Арван тавны цагдаа” шагналыг тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Цэрэнжаргал хүртэв. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар 2016 оны Хөдөлмөрийн тэргүүний алба хаагчдаа тодруулах баярын хурлын үеэр энэхүү хүндтэй шагналыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа баяр хүргэн цаашдын ажилд нь амжилт хүсч гардуулж өгөв.
Цагдаагийн ахлах ахлагч Б.Цэрэнжаргал нь 1998 оноос хойш тасралтгүй 18 жил цагдаагийн албанд ажиллаж байгаа шилдэг тэргүүний цагдаагийн албан хаагч юм.
Б.Норовсамбуу