“Талбайн теннис”-ийн зүлгэн талбайтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-30 23:28:38

Дархан-Уул аймгийн “Талбайн теннисийн холбоо” нь Дархан хотын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 4250 мквт газрыг хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж хотын хөгжлийн төлөвлөлтийн зураглалд тусгаж "МАКС" группийн 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандартыг хангасан хос корт бүхий “Талбайн теннис”-ийн зүлгэн талбайтай болов.

Уг талбайг “Гантиг-өргөө” ХХК-ийн нэг сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар талбайн гадна заслыг хийж “Хос дог“ ХХК 600 мянган төгрөгийн хөрөнгө оруулалтаар үзэгч, тамирчдын суух гадаа сандал, “Сонголон хайрхан” ХХК 700 мянган төгрөгийн үнэ бүхий талбайн гадна хайрга асгаж тамирчдын бэлтгэл хийх орчин нөхцлийг бүрдүүлжээ өгчээ.

Мөн тамирчдын эцэг, эхчүүд болон аймгийн Талбайн теннисний холбооны тэргүүлэгчид, "Тэнгэрийн бүргэд", "Сайн орших", "Шим хүнс", "ХосДог" зэрэг ХХК-иудын хандиваар ирээдүйн тамирчдын бэлтгэл сургуулилтад зориулж дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий "Lobster Elite 2" загварын бөмбөг шидэгч машинтай болжээ.

Тус аймгийн Талбайн теннисний тамирчид 2016 онд Өсвөр үеийн УАШТ-ээс найман алт 11 мөнгө, 19 хүрэл медаль хүртэж багаараа улсын аварга болсон амжилтаар хуучин оноо үдэж байна. 

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ