Бүрэн шаталттай зуухыг 70 хувь хямдруулан борлууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн төв Дархан хотын худалдаа үйлчилгээний Буд төвд бүрэн шаталттай утаагүй зуухны үзэсгэлэн худалдааны нээлт болов.
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2015 оны гуравдугаар тогтоолоор агаарын бохирдол ихтэй аймгуудад агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож тухайн бүсэд авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд тус аймагт таван төрлийн 500 ширхэг бүрэн шаталттай утаагүй зуухыг гэр хорооллын бүсэд оршин суудаг өрхүүдэд тараах ажлыг хийхээр төлөвлөсөн юм. Өмнө нь эхний ээлжийн 167 зуухыг энэ оны 3 дугаар сард худалдан борлуулжээ. Харин үлдсэн 333 зуухыг ийнхүү борлуулж байгаа нь энэ юм.
Эдгээр зуухыг БОЯЖЯ-ны 50 хувийн санхүүжилт, аймгийн ЗДТГ-ын 20 хувийг санхүүжилт нийт 70 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдахаар гэрээ байгуулж борлуулалтын ажлыг эхлүүлж иргэд банкны зээлээр худалдан авах боломжийг бүрдүүлсэн гэж аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан уг үзэсгэлэн худалдааны нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо.
Эдгээр зуухуудын үндсэн үнэ нь 300-500 мянган төгрөг, хоногт 2-4 удаа галлаж түлшийг 30-40 хувь хэмнэж халуунаа 8-12 цаг барьж үнс маш бага гарч эрүүл мэндэд хоргүй зэрэг олон давуу талтайг борлуулагч байгууллагууд болох “Их тэнгэрийн хүч” ХХК, “Рояал еүшн” ХХК-иудын төлөөллүүд танилцуулгадаа дурдав.
Б.Норовсамбу7 зуухыг