Хатан хаан Элизабет Зул сарын арга хэмжээг өнжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2017-01-02 15:24:42

ЛОНДОН. /Abcnews/. Их Британийн хатан хаан II Элизабетын ханиад хүндэрсэн учир шинэ оны эхний өдөр сүмд болох уламжлалт арга хэмжээнд оролцож чадаагүй байна.

Хатан хааны ханиад хараахан эдгэж амжаагүй учир сүмд очих боломжгүй байна гэж Букингемийн ордноос мэдээлээд, ханиаднаас өөр ноцтой өвчин байхгүй гэдгийг дурджээ.

Олон жилийн турш хатан хааны суудалд сууж байгаа түүний хувьд энэ арга хэмжээг өнжих тохиолдол тун ховор байдаг билээ. Магадгүй гадаа цасан шуургатай байсан учраас тэрбээр гэрээсээ гарахгүй байх шийдвэр гаргасан байж магадгүй юм.

Үүний зэрэгцээ тэрбээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд анх удаа Зул сарын баярын орой сүмд очилгүй өнжсөн тохиолдол өнгөрсөн долоо хоногт гарсан байна.

Өдгөө 90 настай хатан хаан Элизабет Их Британийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд энэ суудалд заларсан эмэгтэй бөгөөд хатан хаан болон түүний нөхөр хунтайж Филипп нар ханиадны улмаас Зул сарын баярт оролцсонгүй.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ