Энэ сарын 8-наас цас орж хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-03 15:24:27
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн нийт нутгаар энэ сарын 09-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв байдлаас харахад хугацааны сүүлчээр цас орж, хүйтний эрч чангарна.

Энэ сарын 5-нд зарим газраар бага зэргийн, 7-нд нутгийн баруун хойд хэсгээр, 8-нд хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 7-8-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Энэ сарын 8-наас нийт нутгаар хүйтний эрч чангарна.

Харин ойрын хоногуудад цас орохгүй, ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна гэж Төв аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын синоптик инженер Д.Долгоржав хэллээ.

Өнөөдөр 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй салхи баруунаас секундэд 4-9 метр, шөнөдөө томоохон голын хөндий дагуух нутгуудаар 24-29 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна

Мөн Төв аймгийн Зуунмод хот орчмоор шөнөдөө үүлшинэ, өдөртөө  үүл багасна, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө 18-20 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

Төв аймаг Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ