Орхон аймагт хулгай хийсэн бүлэг этгээдийг баривчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-01-04 11:24:35
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт шинэ жилийн баярын үеэр Цагдаагийн газрын 165 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт ажиллаж гэмт хэрэг, зөрчлийн талаарх 200 гаруй мэдээлэл хүлээн авчээ.

Үүнээс зургаа нь гэмт хэргийн шинжтэй буюу хоёр бүлэг этгээд Улаанбаатар хотоос ирж хулгайн гэмт хэрэг үйлдсэн байна. Нэг бүлэг этгээд нь баярын өдрүүдээр лангуунаас 4 сая төгрөг, нөгөө бүлэг этгээд нь авто машин хулгайлсан ажээ. Машиныг хоёр эмэгтэй, гурван эрэгтэй нийлж хулгайлсан нь хотын гудамжны камерт бичигдсэн байна. Дээрх бүлэг этгээдүүдийг Орхон аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн   Баянчандмань, Улаанбаатар хотоос баривчилсан аж.

Түүнээс гадна согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 40 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ