НӨАТ-ын сугалаанаас 966 иргэн азтан болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-05 21:20:20

Өнгөрсөн ондоос эхэлсэн НӨАТ-ын сугалааны 18 удаагийн шууд нэвтрүүлэг орон даяар явагдахад Хөвсгөл аймгаас 966 иргэн азтан болсон бөгөөд 4 хүн 500 мянган төгрөг, 8 хүн 100 мянган төгрөгийг үлдсэн иргэд 20 мянган төгрөгийн азтан болжээ.

Иргэдийн худалдан авалтын 2 хувийг буцаан олгохоор тусгасны дагуу  мөнгөө хэрхэн авах талаар Татварын хэлтэст хандаж буй иргэдийн тоо нэмэгдсээр байгаа гэнэ. Иргэд худалдан авалтын 2 хувийг буцаан авахын тулд өнгөрсөн оны худалдан авалтын баримтаа яаралтай цахимд бүртгүүлж, дансны мэдээллээ баталгаажуулах шаардлагатайг иргэдэд орон нутгийн хэвлэл мэдээллээр анхааруулсаар байна.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ