Өмнөговьд энэ хичээлийн жилд 11000 гаруй сурагч суралцна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:44:17

Энэ хичээлийн жилд урьдчилсан мэдээгээр 11000 гаруй сурагч ЕБС-д суралцах юм.

Мөн боловсролын салбарт 600 гаруй багш ажилчид ажиллаж байгаа бол 1300 гаруй хүүхдүүд сургуулийн босго алхаж 1 дүгээр ангид элсэн суралцаж байна. Өнгөрөгч хоёр жилд төв, орон нутгийн зарим цэцэрлэгт сургалтын цөм хөтөлбөрийн сургалт явуулсан. Хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд нэг бүрийн ур чадварыг нээж, хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Үр дүнд нь тухайн хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бие дааж сурах арга барил эзэмшсэн байх нь чухал гэж албаныхан онцолж байна. Энэ цөм хөтөлбөрийн туршилт амжилттай болсон учир энэ жил улсын бүх цэцэрлэгт цөм хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлнэ.

С.Сумьяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд