Үеийнхнээ дээрэмддэг этгээдүүд баригдлаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2017-01-10 01:22:54

Баянхонгор аймгийн ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оройн цагаар гэр рүүгээ харих замдаа эд зүйлээ дээрэмдүүллээ гэсэн дуудлага Аймгийн цагдаагийн газарт улирагч сард 4 удаа ирсэн байна.

Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг болон бусад тасаг албадууд хамтарч түргэн шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Тодруулбал, ЕБС-ийн ахлах ангийн 4-5 сурагч нийлэн дээрмийн хэргийг бүлэглэн үйлдсэн байна.

Дээрмийн гэмт хэргийг ЕБС-ийн сурагчид үйлдэж, хохирогч нь мөн ахлах ангийн хүүхдүүд байгаа нь эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн анхаарал, хараа хяналт сул байгаатай холбоотойг албаныхан санууллаа.

Дээрмийн гэмт хэргийг Аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасаг дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгаж байна.

                                                                                                                   Б.Мөнхзул

Холбоотой мэдээ