Ардчилсан намын бүлэг хуралдаанаа цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдахгүй нь.
Учир нь УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаадад, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар орон нутагт, УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт гачигдал гарсан тул өнөөдөр Ардчилсан намын бүлэг хуралдаанаа цуцалжээ.
Харин УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна. Бүлгийн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай, Дотоодын цэргийн тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай зэрэг хуулийн төслүүдийг авч хэлэлцэж байгаагийн зэрэгцээ Мал эрүүлжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй бодлого арга хэмжээний талаарх мэдээллийг сонсох аж.
Даваа гараг бүрт УИХ дахь намуудын бүлгүүд хуралдаж, тухайн 7 хоногт хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд дээр байр сууриа нэгтгэдэг дэгтэй юм.
Б.Туул