Шинжлэх ухааны академичийг тодруулах үзэсгэлэн нээв

Монголын мэдээ | Боловсрол
ariunzaya@montsame.mn
2017-01-17 17:39:15

Шинжлэх ухааны академи /ШУА/-аас хоёр жил тутамд академичийн сонгуульд нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлийн үзэсгэлэнг СТӨ-нд нээлээ. Тус үзэсгэлэнд 11 эрдэмтний бүтээлийг дэлгэжээ. 

Эрдэмтэд  бүтээл ном, сурах бичиг, гарын авлага, Шинжлэх ухааны технологийн төсөл болон зөвлөмж, эрдэм шинжилгээний өгүүлэл илтгэл, боловсруулсан хөгжлийн бодлого төлөвлөгөө, хянан толилуулсан ном, удирдаж хамгаалсан бакалаврын төгсөлтийн ажил, доктор, магистрын диссертаци зэргээ танилцуулж байна.

Тухайлбал Техникийн шинжлэх ухааны доктор Ж.Түмэн 20 гаруй эрдэм шинжилгээний бүтээлээ толилуулав. Харин УИХ-ын гишүүн асан А.Бакей Бүргэдийн биологийн онцлог, түүхэн уламжлалын аялал жуулчлал, Казах ардын аман бичиг оршвой, Казах-Монгол хос хэлний толь зэрэг ном, “Монголын бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийн онол арга зүйн зарим асуудал”сэдэвт судалгааны бүтээлээ танилцуулж байв.

ШУА-ийн Их чуулганаар буюу нэгдүгээр сарын 19-ний өдөр академийн гишүүнийг тодруулах аж.

Сонгуульд нэр дэвшсэн 11 эрдэмтнийг танилцуулъя:

М.Аминаа

Холбоотой мэдээ