Нигерид 14 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-16 15:57:51

АБУЖА. /Xinhua/. Нигерийн зүүн хойд нутгийн Борно мужийн нийслэл Майдугури хотын захын сүмд хоёр дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 14 хүн амиа алдсан бөгөөд тэдний дийлэнх нь мөргөлч байсан гэж Борно мужийн цагдаагийн газар мэдэгдэв.

Майдугури хотын Молай хэсэгт байрладаг сүмд болсон хоёр дэлбэрэлтэд маш олон хүн шархадсан гэж Борно мужийн цагдаагийн дарга Адереми Опадокун мэдэгджээ.

Амиа золиослогчид гар хийцийн тэсрэх бөмбөгнүүдээ сүмийн гадна болон дотор  дэлбэлж, байрыг нураажээ.

Шархадсан иргэдийг Майдугури хотын “Майдугури” анагаахын ухааны их сургууль болон мэргэжлийн бусад эмнэлэг рүү хүргэсэн байна.

Аюулгүй байдлын ажилтнууд дэлбэрэлт болсон газарт тэр даруй ирж, хамгаалалтын зурвас татсан гэж нэгэн цагдаагийн ажилтан хэлжээ.

Энэ нь Борно мужийн нийслэл хотын зүүн хойд хэсэгт энэ долоо хоногт болсон хоёр дахь халдлага бөгөөд эхний халдлагын үеэр наад зах нь найман хүн амиа алдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ