Дүрэмт хувцас борлуулах 3 цэг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:56:54

Сурагчдын дунд баян, хоосны ялгааг арилгах үүднээс дүрэмт хувцсаар жигдрүүлэх бодлого, шийдвэр 2012-2013 оны хичээлийн жилд хэрэгжиж эхэлсэн. Сурагчид хоёр жил дүрэмт хувцсаар “гангарч” байгаа ч чанар муутай, үнэ ихтэй гэх хэл ам, эцэг эхчүүдийн дунд тасрахгүй байгаа юм.

Өвөрхангай аймгийн боловсролын салбарын хувьд “Төмөр Трейд” ХХК-тай гэрээ байгуулж, дүрэмт хувцсыг нийлүүлж байгаа ба эдэлгээ муутайн улмаас намар авсан шинэ хувцас хавар гэхэд урагдаж, ханзарч, дараа жил дахин авах шаардлага гарч байна хэмээн иргэд шүүмжилсээр байна. Тэр тоолонд Улаанбаатар хотыг зорьж дүрэмт хувцсаа авах боломжгүй учраас эцэг, эхчүүд дуртай газраа дүрэмт хувцас захиалж байгаа юм. Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс сурагчийн дүрэмт хувцас борлуулах 3 цэгийг тус аймагт нээлээ. Одоогоор Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий суманд “Төмөр Трейд” ХХК-ийн дүрэмт хувцас борлуулах цэг ажиллаж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд