Унгар Хорваттай залгаа хилээ хаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-10-17 15:18:56

БУДАПЕШТ. /NHK/. Унгар руу ирэх дүрвэгсдийн урсгал тасрахгүй байгаатай холбогдуулан тус улс Хорваттай залгаа хилээ хаасан байна.

ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр бидний чухал гэж үзэж байсан гэрээг байгуулж чадаагүй учраас хилээ хаах арга хэмжээ авлаа гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петр Сзижарто өчигдөр мэдэгдэв.

Өдөрт 5000-8000 цагаач, дүрвэгч Унгараас орогнол хүсэж байгаагийн дийлэнх нь Хорватаас ирж байна.

Унгарын Засгийн газар Сербитэй залгаа хилээ мөн хаажээ.

Унгарын цагдаа нар болон цагаачид хооронд мөргөлдөөн үүссэний улмаас цагаачид Хорват руу орохоос өөр аргагүйд хүрсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ