Могойн гол ХК-д үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-01 23:49:47

Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж Могойн гол хувьцаат компаний удирдлага, менежмент санхүү, эдийн засаг техник технологийн өнөөгийн байдалд дүгнэлт тухай асуудлыг авч хэлэлцэн үүсээд байгаа хүндрэлтэй  нөхцөл байдлыг судлан үзэж шийдвэрлэх ажлыг хэсгийг байгуулав.

Могойн голын уурхай нь 1970 онд Хөвсгөл, Завхан аймгийн түлшний хэрэгцээг хангах зорилгоор 465,1 мянган тонн нүүрсний нөөцтэй, жилд 20,0 мянган тн нүүрс олдворлох хүчин чадалтайгаар байгуулагджээ. Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын комиссын 35 дугаар тогтоолоор 51 хувь нь төрийн өмч, 49 хувь нь хувь нийлүүлэгчдийн өмчтэйгээр төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болгон өөрчилжээ. 2000 онд төрийн өмчийн 51 хувийг орон нутгийн өмчид шилжүүлж 49 хувийг хувийн хэвшлийн иргэн хуулийн этгээд эзэмшдэг байна.  

Гэвч өнөөдрийн байдлаар ашиглаж байгаа тоног төхөөрөмж, машин механизм хуучирч насжилт ихэссэн, урсгал үйл ажиллагааны зардал ихтэй болсон, ашиглалтын талбай дууссан, уулын ажлын нөхцөл хүндэрсэн тонн нүүрсний олборлолтын зардал жил бүр өсч байгаа, томоохон хэрэглэгчидтэй холбоотой авлага нэмэгдэх хандлага байгаа нь санхүүгийн хүндрэл үүссэн байна. Мөн ашиглалтын явцад техник эдийн засгийн үнэлгээнээс 3 сая м3 хөрс хуулалтын алдагдалд орсноор уул геологийн нөхцөл хүндэрч технологийн горим алдагдагдахад хүрсэн учраас аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар ажлын хэсгийн байгуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Засаг дарга Л.Ганболд үүрэг болголоо.

Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ